Чөлөөтийн бүсгүйчүүд эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртэв

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн эхний өдрийн барилдааны 59 кг-ын жинд Б.Анударь алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Жан Гитай барилдаж, мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрээр 20 настай  бөгөөд олон улсын анхны тэмцээндээ оролцож, анхны медалиа ийнхүү хүртлээ.

Б.Анударийн яриа   Бичлэг үзэх

 

 

Гэрэл зургийг З. Жамбалсүрэн
Бишкекийн дэвжээнд 68 кг-д барилдсан ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Ли Зөл Юүтэй барилдаж, барилдааны сүүлчийн 22 секундэд хожлын оноогоо авч ялснаар хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас олимпын эрхээ аваад буй хоёр тамирчны нэг бөгөөд тивийн аваргаас ийнхүү 4 дэх медалиа гардаж авлаа.
Э.Дэлгэрмаагийн яриа   Бичлэг үзэх
Медалийн төлөөх барилдааны гэрэл зургаас
Тэмцээний 50 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд Д.Отгонжаргал Энэтхэгийн бөх Пауар Шиванид цаг дуусах мөчид 2 оноо алдан ялагдан,  V байрт шалгарав.
Харин 55 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд М.Дөлгөөн Японы тамирчин Мо Киюкад хожигдон, мөн V байрт орлоо.