МВХ-ны Үндэсний дээд лигийн хагас шигшээ тоглолтууд явагдаж, лигийн аваргын төлөө тоглох багуудын нэрс 2 тоглолтын дараа тодров. Цувралын эхний тоглолтонд хожсон 4 баг дөрвүүлээ 2 дох тоглолтонд ялалт авсан тул 3 дах тоглолтууд гарсангүй. Эрэгтэй багуудаас Натур Мед Толун-Шанх Транс багууд, эмэгтэй багуудаас Хилчин – Тэнүүн-Огоо-Хөвсгөл Эрчим багууд тус тус алтан медалийн төлөө 1-р сарын 14-нөөс эхлэн тоглож эхэлнэ. Эхэлж 3 хожсон баг лигийн аваргаар тодрох юм. Харин 1-р сарын 12-ны тоглолтын тасалбар авсан үзэгчид уг тасалбараараа 1-р сарын 14-ний шигшээ тоглолтын эхний цувралыг үзэх боломжтой гэж тэмцээнийг зохион байгуулагчид мэдэгджээ.
Натур Мед Толун-Тэнүүн-Огоо 3-0 /25:16 28:26 25:21/ Бүтэн тоглолт үзэх
Шанх Транс- Хасу Мегастарс 3-1 /19:25 25:22 25:15 25:14/ Бүтэн тоглолт үзэх
Хилчин – Тэнүүн-Огоо 3-1 /21:25 25:15 25:19 25:23/ Бүтэн тоглолт үзэх
Хөвсгөл Эрчим-Ховд Ижил Алтайн Барс 3-1 /21:25 25:23 25:20 25:21/ Бүтэн тоглолт үзэх
Post Views: 13