Шинэ улирлын гарааны тавтуудтай санал нийлэх үү

NBA-гийн шинэ улирлал эхлэх ойртсоор байна. Багуудын гарааны бүрэлдэхүүнээс их зүйл шалтгаалах нь мэдээж. Аналистуудын дийлэнх нь Бостон Селтиксчүүдийг хамгийн хүчирхэг гарааны тавыг бүрдүүлж чадсан гэж таамаглалаа дэвшүүлжээ. Араас нь Миннесота, тэгээд Оклохома, дөрөвт Дончичийн баг, тавд Йокичийн андуудыг нэрлэсэн байна. Та бүхэн санал нийлж байна уу? Энэ багуудын аль нь ч плэй-оффт гараад ирэх биз. Дийлэнх тэрнээс ч илүү зорилготой байгаа нь нууц биш. Бүгдээрээ хоног тоолоод хүлээгээд байцгааж дээ.