Шоушенкоос оргосон нь
1994 онд Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн Фрэнк Дарабонтын найруулсан энэхүү драмын кино одоо ч үзэгчдийг дэлгэцийн өмнө суулгасан хэвээр. Уг киноны гол дүр Тим Роббинс эхнэр болон түүний амрагийг хөнөөсөн хэргээр хууль бусаар шийтгүүлж, Шоушенк мужийн хорих ангид бүх насаар нь хорих ял авсан банкир Энди Дюфресний дүрд тоглосон юм. Тэр хоригдол Эллис “Ред” Реддинг/Морган Фриман/ -тай нөхөрлөж, түүний зөвлөгч, итгэлт хүн нь болдог. Энди шоронгийн хатуу хүнд нөхцөл, авлига, хээл хахуульд өртөж байсан ч санхүүгийн туршлагаа ашиглан хянагч болон бусад албан тушаалтнуудын мөнгө угаах гэмт хэрэгт тусалж, тэдний итгэл, хүндэтгэлийг аажмаар олж авдаг. Үүний зэрэгцээ тэрээр эрх чөлөөгөө баталгаажуулах урт хугацааны зорилгодоо анхаарлаа хандуулсаар байв. Уг кино нь итгэл найдвар, нөхөрлөл, хүн төрөлхтний оюун санааны бэрхшээлийг даван туулах чадварыг онцлон харуулсан юм. Хэдийгээр “Шоушенкоос оргосон нь” кино анх даруухан хэмжээний орлого олж байсан ч хүчирхэг өгүүлэмж, сэтгэл хөдөлгөм үзүүлбэр, урам зориг өгсөн мессежээрээ үзэгчдйиг татаж, эдүгээ тэдний дуртай сонгодог бүтээл хэдийнээ болж, хамгийн шилдэг кинонуудын нэг гэж байнга дурьдагдсаар байна.