Эрчимийн их гурвал Тоши-Хиро-Гоү нар бүгд гоолдсоноор багаа ялалтанд хөтлөв

462194172_1006756444582493_4206928138951555703_n

Дээд лиг. 7-р тойрог. Улирлын тоглолт-34. ERCHIM FC  4 : 1 BRERA ILCH FC  Гарааны бүрэлдэхүүнд талбайн эзэд 4, зочид ганцхан легионер тоглогч  гаргасан нь нэлээн анхаарал татав.

 

 

Тоглолтын эхний бөмбөгийг Бреара клубын төвийн хамгаалагч #24 Э.Мөнх-Эрдэнэ 18 дах минутанд хаалганаас 25 орчим метрийн зайнаас хүчтэйхэн, басхүү оновчтой цохилтоор оруулав. Урагшаа ганцхан туугаад л бөмбөгийг явуулсан. Цохилт баруун хөлд нь их л эвтэйхэн таарав бололтой. 25 дах минутанд Эрчимийн багийн  #14 Тоши Макимото эсрэг багтаа хариуг нь барьж, 16-гийн талбайн хурц өнцгөөс явуут цохисноор тоог тэнцүүллээ. Цохилт бол өөлөх зүйлгүй. Бөмбөг яг л сум шиг л хаалаганд нисэн оров.  4 минутийн дараа булангийн цохилтыг #27 Г.Төгөлдөр ганцаар цойлон, гозойтол мөргөх нь тэр. Ингээд тэд илүүрхэж эхлэв. 42 дох минутанд Япон тоглогч #10 Хирояа урд нь ойж ирсэн бөмбөгийг нэг баруун дараад, зүүн хөлөөрөө бядтайхан эргүүлж цохисноор тоо 3:1-ийн  харьцаатай эхний үеийг Эрчимийнхэн эрчимтэйхэн дуусгалаа.

 

 

 

Тоглолтын 2-р хагаст тоглолтын хэмнэл өндөр үргэлжилсээр үндсэн цаг дуусахаас 4 минутийн өмнө буюу 86 дах минутанд Япон тоглогчдын их гурвал гайхалтай довтолгооны хувилбарыг толилуулав. Эхний гоолын эзэн Т.Макимото талбайн төвөөс Брерагийн #14 Г.Тэмүүжингээс бөмбөгийг булаан, 3 дах гоолын гол баатар Хирояад дамжуулан, буцааж аван хурдалсаар нүүрний шугамаас төв рүү дамжуулсныг довтлогч #22 Коү Готоү яаж алдах вэ дээ. Тоо 4:1. Лигийн олон удаагийн аваргууд бүтэн оноогоо баараггүй авцгаалаа.

 

 

 

Бүтэн тоглолт үзэх :

 

Тэмцээний гэрэл зургаас

 

Mongolian Premier League