Эрчим багийн легионер Коу Готоү долоон гоол оруулснаар багаа хожилд хөтлөв

Дээд лиг. 1-р тойрог. Тоглолт-4. Эрчим 14 : 0 Төв Азарганууд. Лигийн хамгийн олон удаагийн аварга Эрчимийнхэн шинэхэн улирлын тоглолтоо хурдтай, бэлтгэл сайтай эхлүүлэв. Энэ тоглолтонд тус клубын хашир тоглогч Ц.Энхжаргал талбайдаа эргэн ирсэн нь маш сайн мэдээ байлаа. Тэрээр тоглолтын эхний үед багийнхаа 6 дах бөмбөгийг оруулаад амжсан.

 

 

Тоглолтын эхний үед шаруудын гол довтлогч легионер Коу Готоү 2 гоолоор эсрэг багийнхаа хаалгыг мялаасан бол Азарганууд өөрийнхөө хаалганд автогоол хийж орхисон. Ингээд эхний үе 6:0 болов. Тоглолтын 2-р үе бүхэлдээ аваргуудын давамгайлал дунд өрнөж, нөгөөх л Коу Готоү гялазсан тоглолтоо харуулсаар энэ үед дахин пента толилуулснаар гоолоо долоод хүргэсэн бол Г.Батбилгүүн нэр дээрээ хоёр гоол бичүүлэн, бас дөрвөн хөл бөмбөгч хаалганы торийг нэжгээд удаа хөдөлгөв. Гараа сайн бол бариа сайн гэдэг.

 

 

 

Тоглолт үзэх :

 

Тоглолтын гэрэл зургаас

 

 

Mongolian Premier League