Өсвөрийн тамирчид өнгөлсөн DARTBOARD-240 тэмцээн

“Тэмүүлэл дартс мастерс” клубээс зохион байгуулдаг DARTBOARD тэмцээний 240 дэх цувралд 48 тамирчин оролцсоноос “Нэтком” клуб, Condor brand, Darts.mn, “Үндэсний тайлагнал, Аудит”ХХК-ийн залуу тамирчин М. Тэлмэн түрүүлж, “Тэмүүлэл дартс мастерс” клубын тамирчин Л. Ганзориг удаалан, “Шинэ Од” клубын өсвөрийн тамирчин Ж. Батболд, “Есөн сум” клубын тамирчин Г. Ганбаяр нар гурвалжээ. Ийнхүү насныхаа ангилалд дэлхийн дэвжээнд амжилт үзүүлсэн залуус маань дотоодын тэмцээндээ ах, эгч нартайгаа хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж эхэллээ.