Алтан медаль, 3 шилдэгтэй Хилчин-Алтайн барс баг

Волейболын залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй багуудын өрсөлдөөн гайхалтай олон тоглолтоор дүүрэн байж, шилдгүүдээ тодруулжээ. Алтан медаль, аваргын цом ХИЛЧИН АЛТАЙН БАРС, мөнгөн медаль ӨМНӨГОВЬ ШАНХ ТРАНС, хүрэл медаль ХАСУ МЕГАСТАРС ЗАМЧИН багууд хүртсэн бол хувийн амжилтаар “Шилдэг шүүгч”-ээр С.Нэмэхбаяр, “Шилдэг дасгалжуулагч”-аар А.Мөнхбаяр/АЛТАЙН БАРС/, “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Э.Мөнхчуулга/АЛТАЙН БАРС/, “Шилдэг довтлогч”-оор С.Нямсүх/МЕГАСТАРС/, “Шилдэг холбогч”-оор Г.Гантөгс/ШАНХ ТРАНС/, “Шилдэг давуулагч”-аар Г.Гантөгс/ШАНХ ТРАНС/, “Шилдэг хамгаалагч”-аар Д.Нямдагва/АЛТАЙН БАРС/ тус тус шалгарчээ. Залгаад эмэгтэй багуудын цомын төлөөх тэмцэл дөрвөлжин талбайд өрнөнө.