Дэлхийн бөмбөрцгийн урд тэнхлэгийнхэн аваргын төлөө тулна
Францад болж буй рагбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өөр өөр өнгө аястай, өөр өөр үр дүнгээр өндөрлөлөө. Аргентинчүүд санаад оромгүй их тоогоор 6:44-өөр шинэ Зеландын зэрлэгүүдэд бут ниргүүлсэн бол Англи-ӨАБНУ-ын шигшээ багуудын тулаан жинхэнэ гал маналзаж, оч үсэргэв. Британчууд 12:6 гэсэн оноогоор илүүрхэж яваад бариулаад, ганц оноогоор буюу 15:16-гаар хожигдох нь тэр. Ингэснээр шинэ Зеланд-Өмнөд Африк гэсэн супер дуэль өрнөх боллоо. Энэ 2 баг 2007 оноос хойш дөрөв дөрвөн удаа цом өргөсөн. Сүүлийн 4 удаагийн дэлхийн аваргад хоёр хоёр түрүүлсэн гэхээр хайнаа хагалах халз тулаан аймаар юм болох нь ойлгомжтой. Англичуудын 10 жилийн ойн мөрөөдлийг тас цохисон өмнөдийн ногоонууд түрүүлэх үү? Эсвэл Австралийн өмнөд арлынхан 12 жилд 3 дах цомоо гэртээ авч харих уу? Хариултын гэрч нь үзэгчид бид билээ.