Эзэн багуудад халгаатай, зочин багуудад ээлтэй тойрог
Аваргуудын лигийн ээлжит тойргийн тоглолт талбайн эзэн багуудад нэлээн халгаатай өндөрлөлөө. Галатасарай, Севилья, Юнион-Берлин, Брага, Бенфика клубүүд зочиддоо 3 оноо бэлэглэж, Манчестер Юнайтед, Интер багууд хүндхэн тоглолтоос хожил авч чадав. Улаан чөтгөрүүдийн хаалгач Андре Онана 11 метрийн торгуулийн цохилт хааснаар багаа хожилд хөтөлжээ.