Их шөвгийн тоглолт хатуу байлаа
Бүтэн тоглолт үзэх “FIBA 3X3 Doha Challenger” тэмцээнд Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи” баг Д.Дэлгэрням, Стив Сөр, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож, хэсгийн сүүлийн тоглолтонд Катарын Дохаг 18:16-гаар илүүрхсэн ч Сербийн ҮБ багт 15:18-ын харьцаатай ялагдал хүлээн их шөвгийн наймд шалгарсан амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. Тэмцээний шүүлтэн дээр мэр сэр алдаа байсныг ч үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч тэмцээнд элдэв шалтаггүйгээр илүүрхэж байж л том зорилгод хүрнэ. Харин манай дараагийн баг Ч.Ихбаяр, А.Ананд, Н.Мөнхчөдөр, О.Энхбаатар нарын харьцангуй ззалуу бүрэлдэхүүнтэй “Сансар ММС Энержи” баг Японы “Уцуномияа” багт 17:18-аар ганцхан оноогоор хожигдсоноор хэсгээсээ гарах боломжоо алдав.