Монголын таеквондоч У.Сүрэнжав Азийн пара наадмын медалийн салхийг хагаллаа
“Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадмын таеквондогийн төрөлд Монголын тамирчин У.Сүрэнжав эмэгтэйчүүдийн К-44 ангиллын 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, баг тамирчдынхаа түүчээ болон медалийн тавцанд зогсон, төрийнхөө далбааг мандуулав. Тэрээр Ираны тамирчныг ялж, аваргын төлөө БНХАУ-ын тамирчинтай халз тоглон, ялагдсанаар мөнгөн медаль авлаа. Өмнө нь 2 удаа таарахад У.Сүрэнжав хоёуланд нь ялж байжээ. Тамирчин маань дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор Азийн наадмын чансааг тэргүүлэн энэхүү наадамд оролцсон бөгөөд дэлхийн чансааны 5-р байрт эрэмбэлэгдэж, ДАШТ-ээс хүрэл медаль, гранпри тэмцээнүүдээс 1 алт, 2 мөнгөн медаль авсан шилдэг тамирчин билээ. Азийн наадам анхны медаль булган сүүлтэй байх болтугай.