Мэргэн буудагчид хүрэл медалийн төлөө

БНСУ-ын Чанвон хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн аварга шалгаруулах 15 дах удаагийн тэмцээнд манай баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байна. Өнөөдрийн байдлаар 10м-ийн хийн гар бууны ганцаарчилсан, холимог багийн дасгалд насанд хүрэгчид ба залуучуудын ангилалд манайхан оролцож байгаа бөгөөд хийн гар бууны холимог багийн залуучуудын ангилалд ОУХМ Ж.Энхнамжил, Б.Бат-Орших нар хүрэл медалийн төлөө ончоо сорьцгоож байна.
10м-ийн хийн гар бууны эрэгтэй ганцаарчилсан дасгалд ОУХМ Э.Даваахүү 581 оноотой 13-р байр, спортын мастер П.Тэргэл 560 оноогоор 41-р байр, ОУХМ О.Төгөлдөр 556 онож 46-р байр, эрэгтэйчүүдийн багийн төрөлд 1697 оноогоор 9-р байр, 10м-ийн хийн гар бууны эмэгтэй ганцаарчилсан дасгалд ОУХМ Э.Хишигдэлгэр 569 оносноор 29-р байр, Т.Баярцэцэг 567 оноотой 36-р байр, Ц.Анударь 564 онож 43-р байр, эмэгтэйчүүдийн багийн төрөлд 1700 оноогоор 9-р байр, насанд хүрэгчдийн ангиллын холимог багийн дасгалд ОУХМ Ц.Анударь, ОУХМ Э.Даваахүү нар 570 оноотой 15-р байр, ОУХМ Э.Хишигдэлгэр, П.Тэргэл нар 568 оноогоор 18-р байр, 10м-ийн хийн гар бууны залуучуудын эмэгтэй ганцаарчилсан дасгалд ОУХМ Ж.Энхнамжил 569 онож 11-р байр, эрэгтэй ангилалд Б.Бат-Орших 544 онож 23-р байрыг тус тус эзэлжээ.