Улаанбаатар ММС Энержи баг Шанхайн их дуулгын шилдэг наймд үлдэв.
Манай баг “Шанхайн их дуулга” тэмцээний хэсгийн эхний тоглолтоо Партизан/Серби/ багтай хийж, хүнд тоглолтын эцэст 18:17-гийн харьцаатай хожил авч чадлаа. Эсрэг багийн сүүлийн шидэлт бас л эвгүйтүүлэх шахав. Д.Дэлгэрням 5 оноо+1 самбар, Стив Сөр 6 оноо+4 самбар, Э.Дөлгөөн 5 оноо+1 самбар, Марко Дугося 2 оноо+8 самбар гэсэн үзүүлэлттэй өндөрлөв. Дараагийн учраа Шинагава/Япон/ баг. Багийн алдааг эс тооцвол тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авцгаасан гэхэд болно. Самбар доор хэн нь ч бөмбөг авсан илүүрхэцгээсэн. Япончуудын хурдтай оролт, холын шидэлтүүд оноог нэг их холдуулсангүй. Оноо 22:16. Нийслэлээрээ овоглосон мэргэжлийн баг маань ядралтгүй, төвөг багатай ялснаар их шөвгийн наймд шалгарлаа.