Үндэсний дээд лигийн 1-р тойрог. Налайх Бизон  84 : 95 /80 : 80 Нэмэлт цаг/SG Apes Шинэ улирал эхэлсэн 7 хоногийн амралтын өдрүүдийн хамгийн үзүүштэй, хамгийн сонирхолтой тоглолт энэ байлаа. Өнгөрөгч улирлын плэй-оффын хасагдах шатанд таарч, 4:1-ээр ягаанууд илүүрхэж байсан тоглолтыг өөрийн эрхгүй санагдуулав.  Тоглолтын тойм  Энэ жилээс 2 легионер тоглогчийг тоглолтын хоёр ба гурав дах үед талбайд зэрэг гаргах болсон. Энэ боломжоо ч зочин баг ашиглаад амжив. Хэн хэн нь л багийнхаа тоглолтонд уусах гэж мэрийв.  Бичлэг үзэх  Үзэгч олон ч сайхан хүлээж авч байгаа харагдсан. Харин Бизон багийн шинэ легионер Brandis Raley Ross ганцаараа тоглон 34 оноо авч, тун давгүй тоглогчоо батлан харууллаа. Нөгөө гадаад тоглогч нь дараагийн тоглолтоос багтайгаа нэгдэх биз. Мөн Тунгалагийн Санчир талбайд гарсангүй. Үндсэн цаг 80:80 гэсэн харьцаагаар тэнцэн, нэмэлт цаг сунгахад багийн ахлагч М.Өлзий -Оршихын гоцлол тоглолт, талбайг мэдрэх чадвар, дамжуулалт онцгой байлаа.

 

М.Өлзий-Оршихын яриа  Бичлэг үзэх

Тоглолтын дараах  Хэвлэлийн хурлын бичлэг

 

 

 

Тоглолтын тоймыг 8:20 минутаас үзнэ үү.

 

 

Тоглолтын гэрэл зургаас

 

 

SG Апес багийн үнэнч фэнүүд

 

 

 

 

 

Налайх Бизон багийн үнэнч фэнүүд

 

 

 

The League – Үндэсний Дээд Лиг