Лигийн тэмцээний эмэгтэй багуудын шинэ улирлын нээлтийн тоглолт өнгөрсөн улирлын аварга “Улаанбаатар Амазонс” болон “Хасын Хүлэгүүд” -ийн хооронд өрнөлөө. Тоглолтын эхний хагас аваргуудын давамгайллаар дууссан бол сүүлийн хагаст, ялангуяа 4-р үед Хүлэгүүд гайхалтай эргэн ирэлтийг хийж, тоог бараг тэнцүүлэх шахсан ч цаг даанч бага үлдсэн байлаа. Тооны харьцаа 70:68. Ямар ч гэсэн шинэхэн бөгөөд отгон аваргууд хүнд тоглолтооос хожил авав.  Ялагч багаас MVP Б.Ариунцэцэг 21 оноо, 10 самбар гэсэн үзүүлэлтээр “Тоглолтын шилдэг”-ээр тодорсон бол эсрэг багаас Ө.Индра аваргуудын эсрэг 30 оноо, 3 бөмбөг таслалт хийж, ямархуу ур чадвартай тоглогч гэдгээ харуулав. Тоглолтын төгсгөлд түүний хийсэн салхи шиг оролт олон үзэгчийг суудлаас нь босгосон нь лавтай. Мөн М.Булбулын 9 оноо, 4 самбар, 3 дамжуулалт,  3 бөмбөг таслалт гэсэн жигд тоглолт багийнхандаа маш их тус дэм болсныг дурьдахгүй өнгөрч боломгүй.

[embedyt] https://www.youtube.com/watch?v=9paOEAFW7rA[/embedyt]