Азийн бөхчүүд чансааг өнгөллөө

Парис-2024 Зуны олимпын XXXIII наадмын бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн чансааг Исламын Бүгд найрамдах Иран Улсын бөхчүүд 6 жинд 3 мөнгө, 1 хүрэл медаль авснаар тэргүүлсэн. Харамсалтай тэд алтан медальд л хүрч хараахан чадсангүй. харин 2 алт, 1 мөнгөн медаль ганзалсан Япончууд аман хүзүүнд хүчтэйхэн мэдэгдэл хийн орж ирсэн бол 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн АНУ-ын бөхчүүд шилдэг гуравт ямартаа ч багтжээ. Ингээд эхний 10 байр буюу медаль авсан орнуудад Узбекстан, Гүрж, Азербайжан, Албани, Бахрейн, Болгар, Пуэрто-Рикочууд жагссан байна. Энэ олимпын наадамд манай шар тивийн бөхчүүд үнэхээр мундаг өрсөлдөөнийг үзүүлж, 5 алт, 4 мөнгө, 9 хүрэл, нийт 18 медаль авч, бүх медалийн 2/3-ыг гэртээ зүүн харьцгаажээ. Манай бөхчүүдийн хувьд “Москва-1980” олимпын наадмаас хойших 44 жилийн хугацаанд медалийн мөрөөдлөө биелүүлж чадаагүй л явна.