Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнесийн болон хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулан алдаршуулдаг “The Knights Award” хүндэтгэлийн ёслол Малайз Улсын нийслэл Куала-Лампур хотод болов. Энэхүү арга хэмжээний “The Outstanding Country Singer of the Year” номинацид нэр дэвшин, сүүлийн шатанд шалгаран уригдсан дуучин О.Энх-Эрдэнэ “Азийн шилдэг каунтри дуучин” шагналын эзнээр тодорлоо. Цээл хоолойтой, авъяаслаг дуучин залуудаа баяр хүргэе.