Аймгийн начин Б.Бат-Эрдэнэ луу жилийн анхны барилдаан түрүүг хүртлээ
Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит модон луу жилийн аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Сайхан сумын харъяат, “Булганхангай” дэвжээний бөх, аймгийн начин Батсуурийн Бат-Эрдэнэ түрүүлж, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харъяат, “Ай Ти Эл Экспресс” ХХК, “Өлгийн Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Мальшийн Еркебулан үзүүрлэж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат, “Шижир говь” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан Ж.Хатанзоригт, Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Эрхэм Хүслэн Констракшн” ХХК, “Дүнжингарав” давжээний бөх, аймгийн харцага Б.Ганзолбоо нар их шөвгийн дөрөвт шалгарав. Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Г.Дармаажанцан, Э.Нандин-Эрдэнэ, М.Эрхэмбаяр нар үлдсэн байна. Ирэх 7 хоногийн баасан гарагт Ховд аймгийн Зэрэг сумын харъяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит барилдаан, бямба гаригт Төв аймгийн Бүрэн сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин М.Загдсүрэнгийн нэрэмжит барилдаан, ням гаригт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум болон сургуулийн 100 жилийн ойд зориулсан Баян-Өндөр сумаас төрөн гарсан ах дүү 3 бөх, аймгийн арслан Сампилын Лувсангомбо, Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит барилдаанаар тус тус үргэлжилнэ.
Барилдааны нэг, хоёрын даваа Бичлэг үзэх
Барилдааны 3-8-ын даваа Бичлэг үзэх