Лигийн тэмцээний шинэ улирлын эхний тойрог эхлээд удаагүй багууд 3-4 тоглолт хийгээд байна. Хүснэгтийн байдлыг харцгаая. Өмнөх улирлын аварга Эрдэнэт Майнерс, туршлага дүүрэн BCH Гарьд багууд хоёулаа хожигдол хүлээгээгүй тус бүр 3 хожилтой тэргүүлж явна. Тэдний араас шил даран, өнгөлөг мөнгөлөг IHC Апес, газар тариалангийн нутгаар овоглосон Сэлэнгэ Бодонс, нийслэл хотын зүүн дүүргийн баг Налайх Бизонсууд 3 ялтал, ганц ганц ялагдалтай нэхсээр. Улаанбаатар TLG, нэрээ өөрчилсөн дэд аварга Бишрэлт металлууд 50%-ийн хожил авчээ. Дор хаяж плей-оффт шалгарах бололцоотой Завхан Бродерс, лигийн хамгийн олон түрүүтэй Хасын Хүлэгүүд нэр төрийн хожлуудаа авсан ч нэг л урагшлахгүй байсаар. Сагсан бөмбөгчдийн их уурхай болсон сургуулиудын нэг ШУТИС Шаркс болон найрамдлын хотын угшилтай Дархан Юнайтед багууд 3 оноо авчих гээд үзээд л байгаа. Бүх багууд эгнээгээ хангалттай өргөтгөн тэлж, гадаадаас легионерүүд боломжоороо авчирсан болохоор өрсөлдөөн бол байнаа байна. Шилжилт хөдөлгөөн дуусахад дахиад 2 долоо хоног үлдсэн болохоор зарим багууд нууц хөзрүүдээ ч дэлгэх магадлалтай юм. Үл ойлголцол, талцал тэмцэлтэй эхэлсэн лигийн тэмцээн үүлэн чөлөөний нар шиг боломжуудаа ашиглаад явчихвал хаана хаанаа л хэрэгтэй дээ. Хамгийн гол нь үзэгчидгүйгээр, хөрөнгө оруулагчидгүйгээр спорт хөгждөггүй жамтай. Бид энэ замыг тойроод гарах биш, дайраад л гарцгаана.