Акира Курасава бол Холливуудын шүтээн, даган дуурайх алтан гадас нь билээ

Эхний зураг дээр 1989 онд Жорж Лукас, Стивен Спилберг нар кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсны төлөө түүнд Оскар гардуулж байгаа нь. А.Курасава урьд нь хоёр ч удаа Оскарын шагнал хүртэж байсан түүхтэй. “Рашимон” киногоороо 1955 онд, мөн Зөвлөлтийн киночдын дэмжлэгтэйгээр бүтээсэн “Дерсу Узала” киногоороо 1976 онд тус тус хүртсэн. Хоёр дох зураг нь Курасава “Дерсу Узала” киноныхоо зургийг авч байгаа нь.
70 мм-ийн кино камерын кассет аргагүй зузаан байгаа биз? Дашрамд хэлэхэд алдарт “Долоон самурай” нь Оскар аваагүй боловч одоог хүртэл дэлхийн үзэгчдийн үзэх дуртай кино болж чадсан нь ямар ч шагналаас илүү гайхамшиг билээ.