Далай ээжээр овоглосон эрчтэй бүсгүйчүүд лигийн аваргад торолгүй түрүүллээ

Шигшээ тоглолт-3. Хөвсгөл Эрчим-Хилчин 3:0 /25:23  25:20  25:21/   Тоглолтын тойм үзэх
МВХ-ны Үндэсний дээд лигийн эмэгтэй багуудын аваргын төлөө тоглож буй 2 багийн тоглолт 3 үеийн туршид уулга алдуулсан агшин хором ихтэй байж, үзэгчдийн сонирхолд нийцсэн сайхан тоглолтыг аль аль баг нь үзүүлцгээв. Эхний үе ердөө хоёрхон онооны зөрүүтэй өндөрлөсөн бол 2-р үе 5, сүүлийн шийдвэрлэх 3-р үе 4 онооны наана цаана хожилцлоо. Ялангуяа Эрчимийн 2 легионер үр бүтээлтэй байж, Хичавариа Кореосо Арлин 16 оноо аван, багаа урагш нь хөтлөв. Тоглолтын төгсгөлд оноо 24:21 байхад хашир мастер Цэцэгжаргалын довтолгоог Хилчид няцааж чадсан ч Энхнарангийн довтолгоо шувуу буудсанаар далай ээжээр овоглосон эрчтэй бүсгүйчүүд дээд лигийн тэргүүн багаар тодорлоо.
Эх сурвалж : МВХ-ны пэйж хуудас