Алдар спорт хорооны тамирчин Д.Дашнамжил Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэв

Байт харвааны насанд хүрэгчдийн 2024 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөн дүүрэн эхэлж, эрэгтэйчүүдийн чансаа тогтоох урьдчилсан харваа болон багийн харваа боллоо. Олимпын наадмын дараахан болж байгаа энэхүү тэмцээний багийн төрөлд алтан медалийн төлөө “Алдар спорт” хороо, “Нийслэл өргөө” клубын багууд цэцээ сорихоор шалгарч, “Хангарьд” клуб, Ховд аймгийн “Залуурт сум” клубын багууд хүрэл медалийн төлөө халз харвах бөгөөд шигшээ тэмцээн энэ ням гаригт болох юм. Тэмцээн 4 өдөр үргэлжлэх ба өнөөдөр эмэгтэйчүүдийн чансаа тогтоох урьдчилсан, мөн багийн харваа явагдана.
Тэмцээний үеэр Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Д.Дашнамжил 50 м-ийн зайд Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрээр 4 зай/90 м, 70 м, 50 м, 30 м/-н харвалтаас дээд амжилт 336 оноог 337 болгожээ.
Тэмцээний эхний өдрийн гэрэл зургаас