Алтангэрэлийн Алтанхуяг тэргүүтэй бөхчүүд мастеруудын Дэлхийн аваргад зангарагтай барилдав
Хорват Улсын Порец хотноо болсон бөхийн чөлөөт барилдааны мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг 32 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид Европыг зорьсон. Багийн бүрэлдэхүүнд дэлхийн мастеруудын аварга М.Цанлиг, Н.Баатар, дэлхийн залуучуудын аварга Т.Даваахуяг, Ш.Баянмөнх нарын лидерүүд ч багтсан байв. Тэмцээний чөлөөт бөхийн 70 кг-ын жинд Н.Баатар, +130 кг-д А.Алтанхуяг нар алтан медаль хүртсэн бол Ш.Баянмөнх хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Мөн Т.Даваахуяг А насны ангиллын 63 кг-д мөнгөн медаль, Д.Уламсайхан B насны ангиллын 100 кг-д мөнгөн медаль, Ц.Анхбаяр Е ангилалд +130 кг-д хүрэл медаль тус тус хүртэж, эх орныхоо цуурайтуулав. Н.Баатарын хувьд шигшээ барилдаанд Ираны бөхийг 8:2-оор ялснаар дэлхийн хошой аварга боллоо. Энэхүү тэмцээнээс МУГТ Ц.Нацагдорж хамгийн анхны хошой алтан медалийг хүртэж байсан түүхтэй билээ. Харин 130 кг-ын жинд хүч сорьсон улсын начин Алтангэрэлийн Алтанхуяг тойргийн барилдаанд Оросын Антон Фетисовыг 6:2-оор, Грекийн Апостолос Стамосийг 4:0-ээр ялсан. Улмаар хагас шигшээд Америкийн Рамирес Жр Хекторыг буулгаж авсан бол шигшээд Апостолос Стамостой дахин таарч, мөн л илүүрхэн давснаар мастеруудын ДАШТ-нд ёстой нэг чигээрээ түрүүлэв. Харин Ш.Баянмөнх хагас шигшээд Гүржийн Эльдар Куртанизед хожигдон, хүрлийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөхийг 10:0-ээр ялснаар ДАШТ-ий 11 дэх медалиа зүүсэн байна/3 мөнгө, 8 хүрэл/. Тэмцээний дүнгээс :
Чөлөөт бөх :
Т.Даваахуяг A-63 кг-д мөнгөн медаль
Д.Уламсайхан B-100 кг-д мөнгөн медаль
А.Алтанхуяг C +130 кг-д алтан медаль
Н.Баатар D 70 кг-д алтан медаль
Ш.Баянмөнх D +130 кг-д хүрэл медаль
Ц.Анхбаяр Е +130 кг-д хүрэл медаль
Тэмцээний гэрэл зургаас
Сонгомол бөх :
А.Алтанхуяг C +130 кг-д алтан медаль
М.Цанлиг C +130 кг-д хүрэл медаль