Алтан медалийн үнэ цэнийг юугаар тодорхойлох вэ?

Зуны олимпын XXXIII наадмын өмнөхөн гаргасан алтан медалийн тоон үзүүлэлтийг та бүхэн харж байна. Америкчууд 1061 шаргал медалиар бусад улс орнуудыг хол тасархай ардаа орхижээ. Хуучнаар Зөвлөлт Холбоот Улс/ЗХУ/ 395 медалиар удаалсан бол Англи, БНХАУ, Франц, Итали, Германчууд 200+ алтан медаль цуглуулжээ. Тухайн улсын спортын хөгжлийг нэг талаасаа олимпийн наадамд хэрхэн оролцож, хэдэн медаль авсан, түүнээс хэд нь аваргын алтан медаль гэдгээр нь тодорхойлж болох ч хамгийн гол зүйл бол хүүхэд, залуусыг бага наснаас нь их спортод дур сонирхолтой болгох, зөв системтэйгээр бэлтгэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх явдал юм. Монголчууд бид 60 жилийнхээ түүхэнд ердөө 2 алтан медальтай. Энэ удаад тоогоо нэмж чадах уу? Яагаад алтан медалийн үнэ цэнэ ийм их өндөр байдаг юм бол? Улсынхаа хөгжлийг дагаад нийгмийн бүхий л салбар хөгждөг. Тэгэхээр бид, манай улс болоогүй л байна гэсэн үг.

 

 

 

Гурван жилийн өмнөх Токиогийн олимпын наадамд авсан медалийн тоо, чанараар эхний аравт багтсан улсуудыг харахад нөгөө л дээр нэр дурьдагдсан улсууд толгой цохиж явна. Дэлхийтэй хамтдаа хөгжье гэвэл спортын салбараа шинэчлэх цаг нэгэнт болжээ. Бусдын амжилтыг харж, цөөн хэдхэн тамирчдынхаа хөлс хүчийг өөрсөддөө наах биш, өрсөлдөгч нарынхаа хөгжлийн гарц, гаргалгаанаас суралцах хэрэгтэй байна.