Америк төвийн тоглогчоор хүчээ сэлбэн, дасгалжуулагчдын баг ажилдаа оров

IHC Apes багт Канзасын их сургуулийн багт тоглож байсан, 2024 оны Индонезийн IBL лигийн шилдэг 5 тоглогчдын нэг, өнгөрөгч улиралд 26 тоглолтонд оролцож 19.3 оноо, 12.5 самбар, 4.9 оновчтой дамжуулалт дундчилсан төвийн байрлалын тоглогч, АНУ-ын иргэн, 211 см өндөр, Стефен Харт 2024-2025 оны улиралд xүчин зүтгэх болсныг албан ёсоор зарлалаа. Легионер тоглогчид дээр их л давгүй сонголтууд хийгдэв. Дээр нь Уолкер нэмэгдэнэ. Тийм болохоор Манейрсын Кадраа ирнэ гэдэг шуум бараг л худлаа болов уу.

 

 

 

Мөн дээд лигийн Хасын Хүлэгүүд багт 6 жил дасгалжуулагчаар ажиллан, 3 удаагийн лигийн аварга, 2 удаагийн мөнгөн медаль, 1 удаа хүрэл медаль хүртэж байсан дасгалжуулагч Р. Отгонжаргал багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ. Ерөнхийдөө боломжийн хувилбар. Аваргын сэтгэхүйтэй байж л АВАРГА цолонд хүрнэ.

 

 

Харин өнгөрсөн улиралд туслах дасгалжуулагч хийсэн Матежа Горунович дахин багтайгаа хамт том зорилгын төлөө дайралт хийнэ. Аав Горуновичийн цуу, цөс ч бас бий л байх. Энэ нь ч зарим үед хэрэг болох талтай.