БХЯ-ны харъяа цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хорооноос үндэсний спортыг сурталчлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залуу бөхчүүдийн ур чадварыг ахиулах зорилгоор сар бүр уламжлал болгон тогтмол зохион байгуулдаг “АЛДАРЫН ЦОМ ” үндэсний бөхийн шилжин явах цомын төлөөх 23 дах удаагийн барилдаан сумын цолтой болон залуу бөхчүүдийн дунд 2024 оны 2-р сарын 29-ний өдрийн 9:00 цагт “Алдар спорт” хорооны Б зааланд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү барилдаан нь тойргийн барилдаанд хүч үзэх бэлтгэлтэй, тойрч зугтахгүй тулж барилдах зоригтой, үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх ур чадвартай, зорьсон зорилготой, өөртөө итгэлтэй эр бяр нь тэгширч яваа залууст тун чиг хэрэгтэй барилдаан юм. Ирэх пүрэв гаригт Алдарын зааланд очвол аатай сайхан олон барилдааныг үзэж, харж, баясах нь ээ.
АМЖИЛТЫН ТӨЛӨӨ АЛДАРЫНХАН ХАМТДАА