А.Харрисын Монголчуудад хандсан талархлын үг
Лигийн TLG Ондилт багийн лидер тоглогч А.Харрис өөрийн нүүр хуудсаар дамжуулан талархлаа илэрхийлснийг уламжилъя. Тэрээр “Юуны өмнө миний дуртай спортоороо дахин нэг улирал тоглож, карьераа үргэлжлүүлэх боломж олгож, надад улирлын эхнээс нь дуустал итгэл хүлээлгэсэн багийн найзууд, дасгалжуулагчдын баг, менежерүүд, мөн бүх хөгжөөн дэмжигчид, лигийн ажилтнууд, хэвлэл мэдээллийнхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Намайг эх орондоо ирж тоглоход дэмжсэн бүх хүмүүс баярлалаа. Монголд байхдаа харилцан бие биенээ гэсэн та бүхний хайр, хүндлэлийг би үргэлж дурсаж явах болно. Улирал төлөвлөснөөр болоогүй ч надад ойрын ирээдүйд суралцах зүйл их бий. Бүгдэд нь сайн сайхныг хүсье” гэжээ.