Багийн үүх түүхийг уландаа гишгэж, дураараа дургиж байгаа нь үнэнч хөгжөөн дэмжигчдийн урмыг хугалж байна

“Гарьд” гэдэг багийг ямар түүхтэй баг вэ гэдгийг надаар хэлүүлтгүй  сагсан бөмбөг сонирхогчид бүгд мэднэ. Спонсор солигдох тоолонд нэр солигддог ч ГАРЬД хэмээх нэр маань 14 жилийн турш хадгалагдаж ирсэн. Тиймдээ ч энэ том гэр бүлийг бүтээж чадсан. Гэтэл спо нь би энэ багийг 100% эзэмшдэг гээд багийн үүх түүхийг уландаа гишгэж, дураараа дургиж байгаа нь үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг ихэд хугалж байна. Би хувьдаа энэ багийг жаахан байхаасаа л үзэж биширч, хайрлаж хүндэлж, бүхий л зүйлийнх нь төлөө хичээж ирсэн. Гэтэл одоо тоглогчдодоо Knights гэсэн хувцастай тоглож байхыг нь харна гэж төсөөлөгдөхгүй байна. Бас дээрээс нь хоёр том ахыгаа knights гэсэн хувцастай зодог тайлахыг нь харна гэвэл энэ багийг чинь өдий зэрэгт хүргэсэн хүмүүсийн хараалыг идэх байлгүй дээ. Хэрвээ багийн нэр энэ хэвэндээ үлдвэл тал фэн чинь байхгүй болно гэдэг баттай шүү!