Байт харваач Д.Сэлэнгээ байрлал тогтоох харваанд гуравт жагсав
“ПАРИС-2024” Паралимпын наадмын байт харвааны тэмцээний эмэгтэйчүүдийн урьдчилсан өрсөлдөөн буюу байрлал тогтоох харваа өнөөдөр боллоо. Тэмцээнд 23 тамирчин өрсөлдсөнөөс спортын мастер Дэмбэрэлийн Сэлэнгээ 3-рт, мөн спортын мастер Буянжаргалын Оюун-Эрдэнэ 18-р байрт эрэсбэлэгдэв. Ингэснээр Д.Сэлэнгээ Колумбийн, Б.Оюун-Эрдэнэ Австралийн тамирчинтай хасагдах шатны эхний даваанд тус тус оноолт таарчээ.