Бараг л хаалгачаас бусад нь гоолджээ
Хөл бөмбөг сонирхогчид тоглолтын хуваарийг хараад аваргууд хэдэн гоол оруулах бол Азаргууд нэр төрийн бөмбөг хийж чадах болов уу гэж таамаглаж байсан байх. Тоглолтын 16 дах минутанд шонхоруудын #7 М.Батхишиг 20 гаруй метрийн зайнаас солгой хөлөөрөө солиотой цохин тоог нээв. 4 минутийн дараа #9 М.Жансерик, төд удалгүй #2 Тайёо Тоёодо булангийн цохилтын дараах бужигнаан дундаас чихсэн бол 28 дах минутанд М.Батхишиг өөрийн 2 дох бөмбөгөө М.Жансерикийн мэдрэмжтэй дамжуулалтаар орууллаа. Энэ гоолоос 10 минутийн дараа Т.Тоёодогийн холын цохилтыг Азаргануудын хаалгач #1 Б.Мэргэн хаасан ч ашигтай байрлалд явсан М.Жансерик боломжийг алсангүй тоог 5:0 болгов. Дараа нь #22 Крусевацын алсын цохилт замаасаа хачир авснаар бөмбөгний чиглэл өөрчлөгдөн бас нэгэн гоол нэмэгдэв. Үеийн төгсгөл рүү 32, 42, 45 дах минутуудад легионер тоглогчид тоог улам холдуулснаар 9:0 гэсэн үзүүлэлтээр эхний үе өндөрлөлөө.
2-р үеийн 65 дах минутанд Э.Хосбаяр, 12 минутийн дараа М.Төгөлдөрийн булангаас эргүүлж цохисныг хаалгач хааж чадсангүй. Тоглолтын цаг дуусахаас минутийн өмнө Нагато Шояа Фалконс багийн 12 дох гоолыг оруулснаар тэд 3 оноогоо бүтэн авлаа.