Барса баавартай хожил авч, Английн багууд аваргуудын лигийг өнгөлж байна

Аваргуудын лигийн лигийн 3-р тойргийн тоглолтууд өндөрлөж, 3 тоглолтоос дараалан хожил авсан Астон Вилла, Ливерпуль болон 2 хожил, 1 тэнцээтэй Манчестер Сити гэсэн хөл бөмбөгийн эх нутгийн багууд тэмцээнийг тэргүүлж байна. Энэ тойрогийн онцлох тоглолтууд гэвэл Барселона клуб талбай дээрээ мөнхийн дайсан Бавариг хүлээн авч, Рафинья хет-трик толилуулан/Түүний 100 дах гоол!/, Левандовски хуучин багийнхаа хаалганд гоолдсоноор 4:1-ээр бутниргэж орхисон бол эзэн хааны  клуб Германы шар машинуудыг мөн нутагтаа 5:2 гэсэн тоогоор үгийн зөрөөгүй хожжээ. Харин Манчестерийн цэнхэрүүд Чехийн нийслэлийн Спартаг 5:0-ийн харьцаатайгаар машиндаж, хурдан жаал Хааланд 10 минутийн зайтай 2 бөмбөг оруулсан байна. Бүх багууд 8 тоглолт хийсний дараа хүснэгтийн эхний 8 баг хасагдах шатны шөвгийн 16-д шууд үлдэх бол 9-24-т бичигдсэн багууд хоорондоо плэй-оффын тоглолт хийн, хожсон багууд нь цааш тоглоно. Сүүл мушгисан 25-36-д эрэмбэлэгдсэн багууд мултарна гэсэн үг. Ер нь тэмцээний шинэ формат боломжийн санагдаад байгаа шүү.