Баян сумын түүхт ойд Б.Бат-Өлзий заан түрүүлэв
Төв аймгийн Баян сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн”ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол”ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэлээ. Барилдааны их шөвөгт Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан”ХХК, “Дорнын Өртөө”ХХК, “Нью План”ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга, Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат, Монгол групп, Эй Би Өү групп, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн арслан Н.Дашдаваа нар шалгарчээ. Дунд шөвөгт улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан И.Мандах, аймгийн заан Б.Даваадалай нар үлдсэн байна. Барилдааны үеэр Баян сумаас төрөн гарсан аймаг, цэргийн цолтнууддаа тус сумын засаг дарга, “Дүнжингарав” дэвжээний гүйцэтгэх захирал М.Мөнх-Эрдэнэ хүндэтгэл үзүүллээ.