Баярлалаа-Баяртай-Сайн уу? Багийн ахлагч аа

Дээд лигийн Ulaanbaatar Amazons  баг өөрийн багийн албан ёсны хуудсандаа “Багийн хүндэт ахлагч болох #2 М.Цэрэнлхам нь Үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын аварга, 2023-2024 оны дэд аварга гэх эрхэм амжилтыг үзүүлсэн. Түүний туршлага, үлгэр дуурайлал, талбай дээрх манлайлал нь манай багийн тамирчдад маш их зүйлсийг сургаж мэргэжлийн тамирчин болох үндэс суурь нь болж өгсөн ба зөвхөн Амазонс биш Монгол улсын нийт сагсан бөмбөг сонирхогч нарт нөлөөлсөн билээ. Иймд Амазонс багийн бүх тамирчид, хамт олон багийн ахлагчдаа үргэлж талархах болно. Энэ хүрээд…      Манай багийн ахлагч М.Цэрэнлхам маань илүү идэвхтэй, илүү тууштай, илүү том зорилготойгоор багийнхаа хамтаар дээд лигтээ ирэх улирал эргэн ирнэ” гэсэн пост оруулж, хөгжөөн дэмжигчдээ хэсэгтээ л шокруулаад амжив. Багийн бүрэлдэхүүн хүчирхэг хэвээрээ л харагдана. Харин шинэ улиралд тус багийн ахлах дасгалжуулагчаар Испани улсын иргэн, Фран Гарсия ажиллахаар боллжээ. Энэтхэг, Йордан улсын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Испанийн U18 шигшээ багийн туслах дасгалжуулагч, Испанийн мэргэжлийн сагсан бөмбөгийн топ лигт эмэгтэй багуудын ахлах дасгалжуулагчаар 20 гаруй жилийг үдсэн, туршлага дүүрэн эрхэм юм.

 

Багийн шинэ өмсгөлийг Эрхэт Тэгри Шагай