Бодонгууд Америк тоглогчоор хүчээ зузаатгав

Өчигдөрхөн бид “Сэлэнгэ Бодонгууд” багийн бүрэлдэхүүний талаар мэдээлсэн. Тэгвэл дахиад нэг цоо шинэ мэдээ байна. Тэд 201 см өндөртэй, өнгөрсөн улиралд Иракын дээд лигт 19.7 дундаж оноо, 12.4 самбараас бөмбөг авалт, 3.4 оновчтой дамжуулалттай тоглосон Америк тоглогчийг багтаа элсүүлжээ. Төвийн тоглогч хүчирхэг, ур чадвартай байна гэдэг багийн амжилтын салшгүй, гол хэсэг мөнөөс мөн. Монголын дээд лигийн шинэ улирал ч ширүүхэн эхлэх төлөвтэй.
2024-2025 Шинэ улирлын өмнө…
Сагсан бөмбөгийн дээд лигийн “Сэлэнгэ Бодонгууд” багийн түүх  Бичлэг үзэх