Үндэсний дээд лигийн 1-р тойргийн тоглолт. Сэлэнгэ Бодонгууд  68 : 65  Хасын Хүлэгүүд. Улирлын эхний тоглолтоо ялалтаар эхлүүлсэн аваргуудын учраа энэ удаад тийм ч зөөлөн боорцог биш байлаа. Экс Апесуудаар хүчээ зузаатгасан Сэлэнгийн баг эхний үеийг 9:20 гэж тааруухан эхлүүлсэн ч тоогоо аажмаар ойртуулсаар тоглолтын төгсгөлийн 2 минутанд ганц нэг оноогоор өмнө хойноо орон явсаар ялагч тодорсон. Унага хүлэгүүд нэг оноо илүүтэй цаг дуусахын өмнөх эгзэгтэй агшинд Бодонгуудын төвийн тоглогч хашир хандгай Э.Цэрэнбаатар багийн шинэхэн легионер Ахмад Гилбертийн самбар доор өгсөн дамжуулалтыг арай л чангадуулаад алдчих нь тэр. Зөрүүлээд Хүлэгүүд 2 оноо авнаар Сэлэнгэ Бодонгууд нуман тулгуурт оров. Сүүлийн довтолгоо эхэлж, 3-4 дамжуулалтын дараа Цэрка дээр бөмбөг ирж, түүний холын шидэлт цагирагт орсонгүй. Ингэснээр аваргууд гарааны эхний 2 тоглолтоо хожлоор эхлүүлсэн бол Бодонгууд аманд орсон шар тосоо хэлээрээ түлхсэнээр боломжтой тоглолтоо ялалтанд хүргэж чадсангүй. Гэхдээ ямар ч багтай үзээтэй гэдгээ тэд харуулсаан, харуулсан. А.Гилберт 24 оноо, 7 самбар авч, Н.Батбаяр 18 оноо, 4 самбар, холын шидэлт 3/7 гэсэн үзүүлэлттэй тоглосон бол нөгөө талаас Жордан Түлберт 17 оноо, 11 самбар, Ч.Ихбаяр 13, Б.Барсболд 11, А.Азбаяр 10 оноо тус тус түүжээ.

Ч.Ихбаярын яриа  Бичлэг үзэх  Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг  Оролт, тохолтууд  Бичлэг-1  Бичлэг-2  Бичлэг-3

 

Тоглолтын гэрэл зургаас

 

 

 

 

 

10-р сарын 17-ны лхагва гаригт UG Arena-д болох 3 тоглолтын хуваарь :

 

 

 

The League – Үндэсний Дээд Лиг