Бөхбилэгт дэвжээний бөхчүүд Хайр 2000 төсөлд нэгдлээ
Сэтгүүлч Мөнхжаргалын Орхонтуулын санаачилсан “Хайр 2000” төслийн 21 аймагт 21 байшин аяны хоёр дох айл болох Архангай аймгийн 2-15 насны 6 хүүхдэд байшин барьж өгөх Хайр түгээх ажилд Архангай аймгийн Бөхбилэгт бөхийн дэвжээний бөхчүүд нэгджээ. Төслийн баг энэ 10-р сардаа багтаан хүүхдүүдэд шинэ хашаа, байшин барьж өгөх ажлыг ажил хэрэг болгохоор ярилцсан байна. Буян буцахдаа бороо мэт асгарч, будаа мэт үрждэг.