Үндэсний их баяр наадам хаяанд ирж буй энэ өдрүүдэд бөхийн галууд наадмын сорилго барилдаануудаа хийж эхлээд байна. Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний галын сорилго барилдаан болж, цолны тэмдгийн будаг нь хатаагүй байгаа шинэхэн идэр заан С.Сүхбат түрүүлж, өнгөрсөн жилийн барилдаанд үзүүрлэсэн аймгийн арслан Э.Мөнхжаргал дахин түрүү булаалджээ. Харин их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Л.Отгонбаатар нар шалгаран үлдсэн байна. Том галын барилдаан угаасаа л өрсөлдөөн ихтэй, өрсөлдөгчид багтаж яддаг нь нууц биш.

 

 

 

Гэрэл зургийг Дашчойнхор Дамдинсүрэн

 

 

 

 

Барилдааны үеэр үндэсний үйлдвэрлэгч Hunnu Shoes Mongolian Brand үзэгчдийн дундаас азтан тодруулан, нэрийн гутлаа бэлэглэжээ. Хэн гэдэг аз нь шовойсон аавын хүү үндэсний онцлогийг орчин үеийн хэв магт тохируулан урласан, гурван давхар эсгий уллагаатай, цэвэр арьсан гутлын эзэн болсон бол?