Волейболын дээд лигийн эхний тойргийн шилдгүүд

МВХ-ны Үндэсний дээд лигийн тэмцээний 1-р тойргийн тоглолтууд амжилттай өндөрлөж, өнөөдөр Спортын төв ордонд 2-р тойрог эхэлж байгаа энэ цаг үед эхний тойргийн шилдгүүдийн танилцуулж байна. Довтолгоо, хамгаалалт, давуулалт, хаалтаараа аль багийн тоглогчид ТОП-5-д багтсаныг сонирхоорой. Мөн лигийн тэмцээний нээлт бямба гаригт “Мөсөн өргөө”-д болох бөгөөд “Фэн өдөрлөг” зохион байгуулагдаж, реппер Gee ая дуугаараа фанатуудын цөсийг хөөргөх нь.