Волейболын шигшээ багийн эхний тоглолтыг хагас сая хүн үзээд байна

Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа манай эмэгтэй волейболын шигшээ баг хэсгийн эхний 2 тоглолтоо хийлээ.

 

 

Эхлээд Хонгконгийн багтай тоглон, хоёр үед 20:25, 14:25 гэсэн харьцаагаар хожигдсон бол 3-р үед илүү нягт тоглолтыг үзүүлснээр 25:21-ийн харьцаатай хожсоноор оноог ойртуулав. Харин 4-р үед өрсөлдөгчид илүүрхэн 19:25-аар үеийг дуусгаснаар тоглолтын ерөнхий харьцаа 1:3 болж, Монголын баг анхны ялагдлаа хүлээлээ.   Тоглолтын бүтэн бичлэг үзэх

 

Монгол-Хонгконг. Гэрэл зургийг Ууган-Эрдэнэ

 

 

 

Ингээд дараагийн тоглолтоо БНАСАУ-ын багтай тоглохоор талбайд гарав. Манай бүсгүйчүүд тоглолтыг маш сайн эхлүүлж, 25:22-оор эхний үеийг аваад гарсан ч дараагийн 2 үед адилхан 19:25, 19:25 оноогоор, 4-р үед 13:25 оноогоор ялагдсанаар хэсгийн 2 дох учраадаа бүдэрлээ.  Тоглолтын бүтэн бичлэг үзэх

 

Монгол-БНАСАУ. Гэрэл зургийг Ууган-Эрдэнэ

 

 

Волейболын шигшээ баг хэдийгээр эхний тоглолтууддаа ялагдал хүлээсэн ч үзэгч, спорт сонирхогчид, хүүхэд залуус багаа сайн дэмжиж, одоогоор эхний тоглолтыг Монголын Волейболын Холбоо – Mongolian Volleyball Association MVA пэйж хуудсаар хагас сая, хоёр тоглолтыг нийтдээ 800 мянган хүн үзээд байна. Монголын баг дараагийн тоглолтоо өнөөдөр 14:00 цагаас БНСУ-ын багтай хийнэ.