Гавъяат дасгалжуулагч О.Баярцогт сагсан бөмбөгийн их гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэж байна

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн хошой аварга/1996, 1997/ “Монгол бизнес” банкны “БИЗНЕСИЙН ЧӨТГӨРҮҮД” багийн тоглогч, МУГД, спортын мастер Одонбаатарын БАЯРЦОГТ Монголын сагсан бөмбөгийн спортын халуун ам бүлийнхнээ нэг доор цуглуулан, цолны хүндэтгэлийн цайллагаа хийж байна. 20 жилийн сагсан бөмбөгчийн замналаа өндөрлүүлж, дасгалжуулагчийн нөр их ажил руу эргэлт буцалтгүй орсон цаг саяхан. Одоо тэрээр улсынхаа тэргүүлэх багш дасгалжуулагчийн нэг хэдийнээ болжээ. Зааж сургасан, бэлдсэн шавь нар нь багшийнхаа гаргасан жимээр зарим нь чимээгүйхэн, зарим нь дуу шуутайхан өгсөж явааг харах сайхан. Хамтдаа бүтээсэн түүх бүхэн үнэ цэнэтэй. Баярын мэнд хүргэе!

 

 

 

“БИД САГСАН БӨМБӨГТ ДУРТАЙ” Үндэсний дээд лигийн түүхэн цуврал нэвтрүүлэг. Дугаар-1. Бизнесийн чөтгөрүүд баг-1