Гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ гурван Азийн наадам дараалан медальд хүрэв

Азийн зуны спортын IV пара наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд МУГД Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаярын удирдлага дор ДАШТ-ий болон дэлхийн цомын алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга, МУХБ, МУГТ Энхбаярын Содномпилжээ өрсөлдлөө. Тэрээр цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд Ираны тамирчид алт, хүрэл медалийн медалийн тавцанд зогсов. Манай тамирчин Азийн зуны спортын пара наадмаас иж бүрдэл/“Инчёон-2014” хүрэл, “Жакарт-2018” алт, “Ханжоу-2022”мөнгөн медаль/ хүртэж байна. Түүний энэхүү медаль “Ханжоу-2022” Азийн пара наадмын Монголын багийн 7 дох, мөн 2 дох мөнгөн медаль юм. Энэ тэмцээнд Монгол, Япон, Энэтхэг, Малайз, Арабын нэгдсэн Эмират, Иран/2 тамирчин/ улсын шилдэг долоон тамирчин эрх авч өрсөлджээ.