Галзуу залуу 7 секундэд багаа хожилд хөтлөв

НБА-гийн улирлын дундуурх цомын тэмцээний тоглолтууд өнөөдөр эхэлж, Сан-Франциско хотын дайчид Оклахома Сити Тандер багийн талбайд зочлов. Шинэ улирал, цоо шинэ цомын тэмцээний гарааны тоглолт, хар бараан өнгөтэй этгээд талбай гээд бүх зүйл нэг л тийм өөр орчинд 2 багийн тоглолт явагдав. Бүсийн мөнхийн учраа нар өөрсдийн тоглолтоо үзүүлдгээрээ үзүүлж, харин ялагч нь нэмэлт цагт биш, сүүлийн долоохон секундэд, тооны харьцаа 139:139 байхад шийдэгдэж орхив. Мэдээж тэрийг нэг л галзуу тоглогч хийж чадна. Тийм ээ, Стеф боломжгүй зүйлийг ч талбайд хийж гайхшруулдаг. Өнөөдөр ч мөн адил. Тэр багтаа 28 оноо, 8 самбар, 7 дамжуулалт нэмэрлэсэн бол Д.Сарич 20 оноо, 6 самбар, 3 дамжуулалт, Ж.Куминга 19 оноо, К.Томпсон 18 оноо, Д.Грийн 17 оноо авцгааснаар хамтдаа ялалтаа тэмдэглэв. Тоглолтын тойм үзэх