Бишрэлт Металл 87-94 IHC Апес  Тоглолтын тойм үзэх
Энэ улирлын хамгийн үзүүштэй, талбай дээр хурц тэмцэл өрнөсөн тоглолт. М.Өлзий-Оршихын 3 оноо, мэдрэмж өндөртэй дамжуулалтын үр дүнд тоглолтыг 7:0-ээр Апес илүүрхэн эхлүүлсэн. Удалгүй Т.Ууганбаяр, Д.Дэлгэрням нарын сөрөг довтолгоо үр дүнгээ өгч, тоо 13:13 дээр тэнцсэн. Тоглолтын дунд үед дахиад 53:53 дээр адилхан болсон. Энэ хүртэл Металлчууд дандаа хөөж тоглов. Энд хоёр багийн холбон тоглогчдыг зориуд онцолмоор байна. Т.Ууганбаярын хичээл зүтгэл ордонд цугласан олныг гайхшруулж байв. Шагайгаа эвгүй гишгэсэн. Эргээд талбайдаа гарсан. Хоёрхон минут амарсан. Найдвартай оролтууд, бөмбөг таслалт, хамгаалалт гээд. Нөгөө талд мэдээж М.Өлзий-Орших. Хийх ёстойгоо л хийв. Ялангуяа тоо 71:68 байхад тоог тэнцүүлж, улмаар тоглолтын эргэлтийн цэг болсон нэгэн гайхалтай шидэлтийг төгс гүйцэтгэсэн.   Бичлэг үзэх
Дамжуулалтыг хүлээж аваад маш богино хугацаанд яаж тийм хурдан, тэгээд оновчтой шидсэнийг удаашруулсан бичлэг харж байж л ойлгов. Мөн багийнхантайгаа, А.Смит, Н.Ганбаатар нартай ойлголцож байгаа байдал үнэхээр классик байлаа. Апес багийн гол зэвсэг болсон айлын зооноос эхлээд талбайг тэр чигт нь хяналтандаа авдаг тэр айхтар хамгаалалтын систем гэнэт ажиллаад эхлэнгүүт эсрэг багт тун дарамттай байх юм. Дээр нь Металлын дасгалжуулагч Б.Сүхбатыг 15 минут, Н.Төмөрчөдөрийг зургаахан минут тоглуулж, тоглолтын туршид цөөхөн тоглогчийг хэт ачаалалтай тоглуулсан нь ч тэдний ялагдалд нөлөөлсөн байх талтай. Ээлжит хожлоо авсан IHC Апес 6 ялалт, ганц хожигдолтойгоор дэд байраа хадгалж үлдсэн бол Бишрэлт Металл 4 дараалсан ялалтынхаа дараа хожигдсоноор 4-р байртаа тогтож үлдлээ.
Тоглолтын дараах  Хэвлэлийн хурлын бичлэг