Дин Лирэн : Доромжлох тусам долоон бурхан шиг гялалзанаа, гөлөгнүүд ээ
Би сэтгэцийн эмч дээр очсон нь үнэн. Эмч надад тулгарсан энэхүү бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар зөвлөгөөнүүд өгсөн. Сүүлийн үед өөрийгөө хэт их стресстүүлэхгүйг хичээж, оройн хоолны дараа сагсан бөмбөг тоглодог болсон. Миний энэ тогтворгүй байдал удахгүй өөрчлөгдөж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх хүчээ дайчлан оролцоно гэж найдаж байна. Өрсөлдөгч маань Д.Гукеш цэл залуу 18 настай ч гэсэн маш хүчтэй, сэтгэлзүй асар өндөртэй, өөртөө их итгэлтэй, дээр нь бэлтгэл сайтай байгааг нь хэлэх нь илүүц биз. Д.Гукешийн рейтинг 2800-д ойртож, миний рейтинг буурч, бид хоёрын хооронд чансааны нэлээд зөрүү байгаа тул энэ удаагийн дэлхийн аваргын тулаан нэдээдгүй хүндхэн байх болно. Түүний тоглолтуудыг харахад Гукеш өрсөлдөгчдөө дарамтлах дуртай бөгөөд залуу насаа үл харгалзан туршлагатай мэргэжлийн тоглогч шиг тоглодог. Би түүний хамгийн сайн найз биш, түүнийг сайн мэдэхгүй ч Сингапурт тулалдах тусам түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа. Намайг “Биеийн байдал нь тааруухан, сэтгэл зүй сэтгэцийн асуудалтай байгаа учир Д.Гукешийн эсрэг олигтой өрсөлдөөн үзүүлж чадахгүй” гэж хэвлэл мэдээллийнхэн ярьж байгаа нь миний сонирхлыг татлаа. Гэхдээ тулаан эхлэхээр би тэднийг гайхашруулах болно.
Дэлхийн аварга Дин Лирэнгийн хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас…