Дотоод хэргийн их сургуулийн дартсын тамирчин Г. Энхсайхан DARTBOARD-281 тэмцээнд түрүүллээ

Тэмүүлэл Дартс Мастерс клуб уламжлал болгон зохион байгуулдаг DARTBOARD-281 тэмцээнд 48 тамирчин өрсөлдсөнөөс Дотоод хэргийн их сургуулийн тамирчин Г.Энхсайхан тэргүүлж, Сүхбаатар аймгийн SKY darts клубын тамирчин Б.Баатархүү удаалав. Үзүүрлэсэн тамирчны хувьд хэсгийн нэг тоглолтонд 64.00 дундаж онооны амжилтыг давхар үзүүлжээ. Тэмцээний 3-р байрт Тэмүүлэл Дартс Мастерс клубын тамирчин Б.Мөнх-Эрдэнэ, Пауэрхаус Девелопмент Групп ХХК-ийн тамирчин О.Буянбат нар шалгарсан байна. Тамирчин БвМөнх-Эрдэнэ шөвгийн наймын тоглолтонд 68.32 дундаж онооны тоглолт үзүүлсэн нь энэ удаагийн тэмцээний хамгийн өндөрт тооцогджээ.
Хэсгийн тоглолтын дүн :

Хасагдах шатны болон шигшээ тоглолтуудын дүн :