Дугуйчид олимпийн эрхээ баталгаажууллаа
“Парис-2024” олимпийн наадмын эрх хаахтай зэрэгцэн, Монголын анхны мэргэжлийн баг “Ферей Монгол” болон Улсын шигшээ багийн тамирчид энэ оны сүүлийн эрх авах тэмцээндээ Түвдийн өндөрлөгт “Trans Himalaya” UCI-2.2 тэмцээнд амжилттай уралдаж багаараа 2-р байрт шалгарснаар Азийн шилдэг багаар тодорч, ОУХМ Б.Мягмарсүрэн нийлбэр дүгнээр 7-р байранд оров. Энэ амжилт нь олимпийн эрхийн 5 оноог авчирснаар манай холбоо нийт 1372 оноогоор олимпийн эрхээ улам баталгаажуулав. Олимпийн эрхийн оноо олголт хаагдсан ч Монголын дугуйчид олон улсын уралдаануудад 11-р сарын эх хүртэл уралдах юм.