Бодибилдингийн дэлхийн аварга тамичин Ж.Ундрах, Б.Халиунаа, Б.Адъяахүү, А.Бямбаа нар Дэлхийн бодибилдингийн холбооноос багш, дасгалжуулагчийн сертификатаа албан ёсоор гардан авснаар тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулах шилдэг тамирчдыг бэлтгэх үйлсэд хүчин зүтгэнэ. Дэлхийд данстай, Монголын бахархалт тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.