Дэлхийн шатрын олимпиад нээлтээ хийнэ
Түүхийн хуудсыг шүүрдээд үзэхээр Монголын уулгүй талын цусгүй тулаанчид Дэлхийн шатрын олимпиадад тоосоо өргөөд 68 жилийн нүүрийг үзэж буй. Эрэгтэй баг 1956 онд, Эмэгтэй баг 1963 онд first time Дэлхийн дэвжээнд МОНГОЛИЯ хэмээн цоллуулж багийн төрлөөр нанчилдаж эхэлсээн. 1970 онд эрэгтэй баг 60 орноос 16-р байрт, эмэгтэй баг 1990 онд 46 орноос 12-р байрт, өнгөрсөн 2022 оны Чэннайн XXXXIV олимпиадад 162 гүрнээс XV байрт шалгарсан нь дээд амжилт хэмээн одоогоор бичигдэж байна. Энэ жил буга намнадаг залуучууд чансаагаараа 197 багаас 63-рт, булга зүүдэг охид бүсгүйчүүд 184 багаас 18-рт эрэмбэлэгдэж байгааг мэдээлсүү. Хоёр хоногийн дараа хөшгөө нээх Дэлхийн шатрын олимпиадад Монголын шигшээ баг дараах бүрэлдэхүүнтэй нанчилдана.
ЭРЭГТЭЙ БАГ :
Ганзориг АМАРТҮВШИН IM
Сумьяа ЧИНГҮҮН FM
Эрдэнэ БААСАНСҮРЭН FM
Мөнхдалай АМИЛАЛ IM
Хуягцогт ИТГЭЛТ FM
ЭМЭГТЭЙ БАГ :
Төрмөнх МӨНХЗУЛ WGM
Батхуяг МӨНГӨНТУУЛ IM
Даваадэмбэрэл НОМИН-ЭРДЭНЭ IM
Эрдэнэбаяр ХҮСЛЭН WFM
Бат-Эрдэнэ МӨНГӨНЗУЛ WCM
Домгийн шувуу үргээн 09-р сарын 11-ний өдөр эхний өргийн тулаанууд гараанаас гарч, энэ сарын 22-ныг хүртэл талыг там болтол дээр доороо оролцон дээл хувцсаа уралцах учиртай.