Дэрэн анхны ялагдлаа хүлээж, Төв Азарганууд хүснэгтийн гуравт бичигдэв

Монголын Премьер лигийн 10-р тойрогт. Төв Азарганууд 3:2 Дэрэн   Тоглолтын бүтэн бичлэг үзэх
Энэ тойргийн тун өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтын нэг. Тоглолт эхлээд удалгүй Төв Азарганууд сөрөг довтолгоогоор гоол оруулсан. Багийн ахлагч Х.Цэнд-Аюушийн алсын дамжуулалтыг япон легионер Суда Казуха хүлээн авч, хаалгачийн эсрэг сугаран гарч ирээд гоолын салхийг хагалав. Гэхдээ тэдний тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. “Дэрэн”-гийнхэн бөмбөгийг тоглолтод оруулсан даруйдаа эхний довтолгоогоороо гоол хийлээ. Марокко легионер Акава Салимын баруунаас дамжуулсан бөмбөгийг Давид гүйцээн тоог тэнцүүлсэн юм. Харин 2-р үед Азарганууд тоглолтыг эргүүлж чадсан. 54 дэх минутанд тус багийн шинэхэн япон легионер Коанегийн зүүнээс дамжуулсан бөмбөгийг Г.Ёндонжамц гүйцээж, тоог 2:1 болголоо. Энэ гоолоос 4 минутийн дараа Дэрэнгийнхэн торгуулийн талбайдаа Я.Коанег унагаж, шүүгч торгуулийн цохилт заав. Довтлогч Ц.Түмэнжаргал цохилтыг хийгүй гүйцэтгэснээр Азарганууд 3:1-ээр тэргүүлж эхэллээ. Ц.Түмэнжаргалын хувьд улирлын 6 дах гоолоо оруулснаар мэргэн буучдын өрсөлдөөнд орж ирсэн. Япон хөл бөмбөгч Коане гоолын дамжуулалт өгснөөс гадна багтаа торгуулийн цохилт авчирч, эхний тоглолтдоо л багтаа чухал нөлөө үзүүлж эхэлсэн. Харин 87 дах минутанд Дэрэнчүүд тоог ойртуулснаар тоглолтын үлдсэн цөөн минутийг улам өрсөлдөөн дүүрэн өрнүүлэв.
“ДЭРЭН” багийн ахлагч О.Мөнх-Оргилын яриа   Бичлэг үзэх
“ТӨВ АЗАРГАНУУД” багийн ахлагч Х.Цэнд-Аюушийн яриа   Бичлэг үзэх
Энэ удаа марокко тоглогч Акава Салим багтаа торгуулийн цохилт авчирч, пенальтийг өөрөө амжилттай гүйцэтгэснээр тоог 3:2 болгосон. Гэхдээ үлдсэн хугацаанд Төв Азарганууд амжилттай хамгаалж чадсанаар улирлын 6 дах ялалтаа авч, хүснэгтийн 3-р байр руу дэвшсэн бол Дэрэн клубийнхэн анхны ялагдлаа амслаа. Тэд өмнөх 9 тоглолтондоо 6 хожиж, 3 тэнцээд байсан билээ. 11-р тойрогт Төв Азарганууд-Хаан Хүнс-Эрчим, Дэрэн-Хоромхон гэсэн тоглох хуваарьтай.
“ДЭРЭН” багийн ахлагч О.Мөнх-Оргилын яриа   Бичлэг үзэх
“ТӨВ АЗАРГАНУУД” багийн ахлагч Х.Цэнд-Аюушийн яриа   Бичлэг үзэх
Mongolian Premier League